Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран цар тахлын үед салбарын мэргэжилтнүүд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан цахим сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлжээ. Уг сургалтаар жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах, үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, зах зээлийг өргөтгөх, борлуулалтад дэмжлэг үзүүлэх хичээл заажээ. Мөн оюуны өмчид хэрхэн бүртгүүлэх, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн ажиллах, эрсдэлээ тооцох, бараа бүтээгдэхүүний тохирлын баталгаажилт хэрхэн хийлгэх, төсөл хэрхэн бичих зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгчээ. Уг сургалтын материалуудыг youtube-д байршуулсан байна. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид youtube-д байршуулсан дэх Жижиг, дунд үйлдвэрийн газрын сувагт нэвтэрч татварын хуулийн шинэчлэл, хүнсний аюулгүй байдал, хоршооны тухайн үндсэн ойлголт, төсөл хэрхэн бичих вэ, төслийн стандарт, эрсдэлийн удирдлага, төрийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг, онлайн маркетинг, хэрхэн экспорт хийх вэ болон оюуны өмчийн талаарх мэдээллийг авах боломжтой.