Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуут гэдэг газар, мөн Хөвсгөл нууранд өчигдөр өдөржин газар хөдөллөө. 09.52 цагийн болсон газар хөдлөлтийн чичирхийлэл 3.5 магнитутын хүчтэй байж. Газар хөдлөлт нутгийн иргэдэд 12.20 цагт дахин мэдрэгдсэн гэнэ. Одон орон геофизикийн хүрээлэнгийнхэн энэ удаагийн газар хөдлөлтийг 4.7 магнитутын хүчтэй байсан гэж дүгнэв. Дараагийн газар хөдлөлтийн чичирхийлэл 13.54 цагт мэдрэгдэхдээ 4.1 магнитутын хүчтэй байжээ. Энэ мэтээр 14.14 болон 15.14, 15.50 цагт давтамжтайгаар газар хөдөлсөн аж. Тус сумын төв болон Хороо багийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэнэ.