Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан тоон мэдээллээр 2020 онд зарим хүнд гэмт хэргийн тоо өсжээ. Бүр тодруулбал, хүнийг алах, бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах, залилах, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг өссөн аж.
Өссөн хэрэг
- Хүнийг алах гэмт хэрэг 23 хэргээр буюу 12.3 хувиар,
- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаатай уруулах гэмт хэрэг 41 хэргээр буюу 12.7 хувиар,
- Залилах гэмт хэрэг 110 хэргээр буюу 18.2 хувиар,
- Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11 хэргээр буюу 6.5 хувиар, бусад төрлийн гэмт хэрэг 677 хэргээр буюу 26.1 хувиар тус тус өссөн байна.
Буурсан хэрэг
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 139 хэргээр буюу 2.4 хувиар,
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 109 хэргээр буюу 51.9 хувиар,
- Хүчиндэх гэмт хэрэг 21 хэргээр буюу 6.4 хувиар,
- Хулгайлах гэмт хэрэг 57 хэргээр буюу 3.4 хувиар,
- Дээрэмдэх гэмт хэрэг 47 хэргээр буюу 14.9 хувиар,
- Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 70 хувиар,
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 108 хэргээр буюу 9.5 хувиар тус тус буурсан байна.