Өмнөговь аймгийн Ханбогд сум “Оюу толгой” ХХК-ийн ил уурхайн хажууд байрлах чингэлэгт хүн нас баржээ. Цогцсыг энэ сарын 31-ний 09.15 цагт олсон байна. Зуурдаар нас барсан эрэгтэйн биеэс гэрээслэл олдсон гэнэ. Цагдаагийнхан хэргийг шалгаж, тус аймгийн Манлай сум Өехий багт суух О болохыг тогтоожээ. Хохирогч чингэлгийн дэгээ төмрөөс олс бэхэлж, өөрийгөө боомилж, улмаар нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гараад байна. Хэргийн газраас гурван метр урттай цагаан өнгийн олс, гэрээслэл бичсэн цаас, бор өнгийн хавтастай “Samsung Note-9” загварын гар утас зэрэг эд зүйлс олджээ. Уг хэргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг шалгаж байна.