Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн гомдлын мөрөөр ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Дотоод аудитын газарт хяналт шалгалт хийж байна. Тухайн байгууллагад ажлын байрны дарамт шахалт их, ялгаварлан гадуурхах хандлага газар авсан гэх гомдол ирсэн аж. Шалгалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу зохион байгуулж, нийслэлийн дотоод аудитын газрын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ. Шалгалт үргэлжилж байна.