Иргэдэд автомашин хямдаар борлуулна хэмээн урьдчилгаа авч залилдаг этгээдийг эрэн сурвалжилж байна. Гэмт этгээд “Приус” загварын автомашин хямд зарлаа, авах хүн зөндөө байгаа тул амжиж урьдчилгаа мөнгөө энэ данс руу яаралтай шилжүүлээрэй” хэмээн “Unegui.mn” сайтад зар байршуулдаг аж. Улмаар гурван ч иргэнээс урьдчилгаа авч амжжээ. Тэрбээр таксины жолооч нарыг мэхлэн дансаар нь мөнгө авдаг байсан гэнэ. Иргэд гомдол гаргаснаар цагдаагийнхан сэжигтэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Гэвч сэжигтэн байцаалтаас оргон зайлсан байна. Цагдаагийн байгууллагаас үл таних хүнтэй худалдан авалт хийхдээ дансаар мөнгө шилжүүлэхгүй, анхаарал болгоомжтой хандаж, сайтар нягтлахыг зөвлөж байна.