Цагдаагийн байгууллагад өчигдөр гэмт хэрэг, зөрчлийн 1263 дуудлага иржээ. Үүний 1056 нь зөрчил, 44 нь гэмт хэргийн шинжтэй тул шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ өдөр гэр бүлийн хүчирхийлэл 130 гарсан байна. Цагдаагийн байгууллага энэ бүгдэд очиж, хүчирхийллийг таслан зогсоосон гэнэ. Согтуурч, гэр бүлийнхэндээ араатан шиг авир гаргасан нөхрүүдийг эрүүжүүлэхэд хүргэжээ. Мөн архидан согтуурсан 203 иргэнийг эрүүлжүүлсэн бол 46 жолоочийг саатуулж, осол аваарь гаргахаас урьдчилан сэргийлсэн байна.