Өмнөговь аймгийн Ханбогд сумын III багт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” компанийн ажилчдын байранд хүн нас баржээ. Тухайн компанийнхан хэргийг нууцалж буй гэнэ. Гэхдээ эх сурвалж мэдээлснээр дээрх мэдээлэл бодитой гэнэ. Тодруулбал, тус сумын Хайрхан багийн нутаг Оюутолгой ХХК-ний ажилчдын 15 дугаар байрны 47 тоотод иргэн М ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байж. Даланзадгад сумын иргэн М нас барсан шалтгааныг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь сум дундын Цагдаагийн тасаг шалгаж байна.