“Жи-тайм”-ын гэх тодотголтой шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийн хохирогчод гомдол гаргасаар байгаа гэнэ. Хэргийг өдгөө Дээд шүүхэд хянан хэлэлцэх учиртай. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Улмаар уг хэргийн хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны арванхоёр дугаар сарын 9-ний өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан зарим оролцогч нарт олгох болон гаргуулах төлбөрт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийн оролцогч нараас Улсын дээд шүүхэд хандаж гаргасан гомдлоо ирүүлсээр байна. Иймд тус шүүх гомдлуудыг талуудад танилцуулж дууссаны дараа Улсын дээд шүүхэд хэргийг хүргүүлэх аж. Хэргийг дээд шүүхэд шилжүүлэх хуулийн хугацаа хараахан болоогүй байна.