"Мануул гэдэг амьтанаас хэрэгтэй зүйл байдыму хонь мал бариад байхаар нь 3ыг нокруулчихлаа" гэх мэдээллийг цахим орчинд энэ сарын 19-нд байршуулсанаас хойш Экологийн цагдаагийн алба шалгажээ.
Шалгалтаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг, Хөшигийн дэрс гэх газарт иргэн Б нь хонь хариулж явахдаа малын сэг зэм идэж байсан, Олон улсын хэмжээнд ховордож болзошгүй ангилалд багтдаг зэрлэг муурын төрөл болох нэг мануул агнасан нь тогтоогдсон байна.
Шалгалтыг үргэлжлүүлэн явуулж, экологи эдийн засагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, буруутай этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.1.3-д заасны дагуу зохих хариуцлагыг ногдуулахаар ажиллаж байгаа аж.