Сонгинохайрхан дүүргийн XX хорооны “Авто оношилгооны төв”-д байрлах Худалдаа хөгжлийн банкны хамгаалагч Ю цагдаагийн байгууллагад хандаж “Хийн буугаа алдлаа” гэх мэдээлэл өгчээ. Тодруулбал, “ИЖ-798” загварын ТВО-3044 гол төмөртэй, замаг албаны хийн буу хулгайд алдагджээ. Цагдаагийнхан хяналтын камерын бичлэгийг шалгаж, хулгайчийг илрүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс галт зэвсгийн тооллогод хийг бууг хамруулж бүртгэдэг бөгөөд хүнийг хүнд гэмтээх бүрэн боломжтой зэвсэг аж.