Сонгинохайрхан дүүргийн XIX дүгээр хороонд хутга мэс хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ноцтой хэрэг гарав. Тус хорооны нэгэн амины орон сууцад оршин суудаг 31 настай эмэгтэй архидан согтуурсан байна. Улмаар согтуу эмэгтэй төрсөн аавынхаа хэвлий, нөхрийнхөө зүүн гарын шууг зүсэж танхайрчээ. Цагдаагийнхан хэргийн газраас хутга зэрэг зүйлийг эд мөрийн баримт болгон хураасан гэнэ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (ГХУСАЗЗ), Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн уг жишээг анхааралдаа авч, дахин ийм хэрэг зөрчил гаргахгүй, гэр бүлийн хүчирхийллийг газар авхуулахгүйн тулд илүү анхаарч, бодит ажил зохион байгуулах биз ээ. Тодорхой хэлбэл, эдгээр байгууллага ажлаа сайн хийж, иргэдээ соён гэгээрүүлэх сургалтад хамруулж, эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх нэн шаардлагатай болжээ. Эс бөгөөс архидал хавтгайрч, иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.