Дорноговь аймагт уг хэрэг бүртгэгджээ. Тодорхой хэлбэл, энэ сарын 23-нд 21.28 цагт “Замын-Үүд сумын замын цагдаагийн хяналтын постыг автомашин дайрлаа” гэх мэдээлэл ирсэн аж. Мэдээллийн мөрөөр шалгахад Сүхбаатар аймаг Түшиг сумын II багт суух П -гийн эзэмшлийн 11-29 УАА улсын дугаартай “VOLVO” загварын тээврийн хэрэгсэл өнхөрч, Замын-Үүд сумаас гарах чиглэлийн Замын цагдаагийн хяналтын постыг мөргөсөн байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй жолоочийг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийнхэн шалгаж эхлэв.