Төв аймгийн Аргалан сумын Уушгийн даваа гэх газарт халиун буга сүргээсээ тасарч суурьшлын бүсэд орж иржээ. Сүүлийн 10 гаруй хоног түр байршиж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Тус аймгийн БОАЖГ-аас буга тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн болон бусад шалтгаанаар гэмтэж, бэртсэн зүйл байхгүй гэдгийг мэдэгдлээ. Аймгийн БОАЖГ , Мал эмнэлгийн газартай хамтран тус бугыг асран хамгаалах арга хэмжээ авч ажиллаж байна.