УОК-ын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын баг хатуу хөл хорионы дэглэмийг сулруулахаар хэлэлцэж байх үед эсэргүүцэж, сулруулах бус сунгах санал оруулсан гэнэ. Гэвч иргэдийн амжиргаа, аж ахуйн нэгжүүдийн орлого, эдийн засгийг бодолцож хатуу хөл хориог нэг шатлалаар бууруулжээ. Судалгаагаар сүүлийн өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж, гадуур олноор явах, автобусаар зорчих, дэлгүүрээр бөөгнөрөх нь нэмэгдсэн аж. Агаар дуслаар дамждаг цар тахлын голомтыг бүрэн дараагүй үед энэ нь өндөр эрсдэл дагуулна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.