Дөнгөж төрсөн, нялх биетэй эхийг нярайтай нь хамт халад, гэрийн углааштай чигээр нь хөхөө өвлийн хүйтнээр төрөх эмнэлгээс гаргаж, ХӨСҮТ рүү зөөсөн явдал УОК болоод Эрүүл мэндийн сайд нарыг огцруулах шалтгаан болов. Өчигдөр болсон үйл явдлыг эсэргүүцсэн иргэд одоо ч талбайд нэмж цугласаар, хүний эрх чөлөө, амьд явах эрхийг хангахыг шаардан үгээ хэлсээр байна. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас Сүхбаатарын талбай руу оох гарах хөдөлгөөнийг хаажээ. Улмаар эсэргүүцлээ илэрхийлж, дуут дохио хангинуулсан жолооч нарыг цагдаагийнхан торгож эхэлснийг иргэд мэдээлэв.