БНХАУ-ын “Бүс ба зам” хөтөлбөрт нэгдсэн дэлхийн 65 орны байгаль орчны салбарын үнэлгээний тогтолцоог олон улсын шинжээчид нарийвчлан судалж, дүн тавьжээ. Тодруулбал, улс орнуудын байгаль орчны хяналтын тогтолцоог үнэлсэн гэсэн үг. Монгол Улс нийлбэр дүнгээр 51 дүгээр байрт орсон бол Зүүн, Зүүн өмнөд Азийн 13 орноос сүүлээсээ хоёрдугаарт жагссан байна.
Судлаачид таван гол үзүүлэлтийг харгалзсан бөгөөд манай орны байгаль орчны салбарын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог хамгийн муу хэмээн үнэлж, энэ үзүүлэлтээр 64 дүгээрт эрэмбэлжээ. Харин хууль, эрх зүйн чадамж, чанарын үнэлгээгээр 27, хараат бус, оновчтой шийдвэр гаргах чадавхаар 40, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний журам, хэрэгжилтийн үр дүн, дэмжих бодлого зэрэг үзүүлэлтээр 41, 60 дугаар байрт жагссан аж.