Сүүлийн 24 цагт 17646 хүнд шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь Нийслэлд бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд тусгаарлалтад байсан.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 1,536 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 995 хүн эдгэрээд байгаа бол 530 хүн эмчлэгдэж байна.