Хөдөлмөрийн үндэсний намын Их хурал өчигдөр болсон. Хуралд 120 төлөөлөгч оролцсон бөгөөд намын дарга Б.Найдалааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин УИХ-ын гишүүн Т.Доржхандыг намын даргаар сонгожээ.
Мөн ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд НИТХ-ын төлөөлөгч П.Ганзоригийг томилсон байна.