Богд Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдлын дагуу 32 зэрлэг нохойг устгалаа гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020-2021 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой, муурны устгал хийх эрх авсан "Өлтэй" ХХК-тай хамтран гүйцэтгэсэн байна.
Дээрх байгууллагаас 2020 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 8161 зэрлэг нохой, муур устгаснаас иргэд, байгууллагын 462 удаагийн дуудлагаар очиж 1363 устгал хийсэн байна.