Нийслэлд энэ ням гарагт өдөртөө -12 градус, даваа гарагт -8 градус болж дулаарна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Энэ сарын 17, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм байна.
Энэ сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 14-нд ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
- 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 17, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
Салхи 16, 17, 18-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
15,16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.