Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг "Косма" компанид дээрэмчид халджээ. Урд шөнө 00.00 цаг өнгөрч байхад нүүр, зүсээ далдалсан гурван этгээд Хан-Уул дүүргийн III хороонд байрлах "Косма" компанийн манаачийг хүлж, дотогш нэвтэрсэн байна. Улмаар тухайн компанийн ажилтан Б-г нэвширтэл нь нүдэж, долоон сая төгрөгийг нь дээрэмдээд зугтсан аж. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.