Багануур дүүргийн Сургалтын задгайн 2-р гудамжинд дээрх хэрэг өчигдөр гарсан байна. Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн “Hyundai Avante” загварын 67-80 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг шалгажээ. Гэвч согтуу жолооч цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлж, эсэргүүцэж зугтаасан байна. Зугтаасан жолоочийг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт явж байхад нь саатуулсан байна. Багануур дүүргийн харьяат 21 настай О.Мөнх-Амгалан согтуурсан үедээ автомашин жолоодон, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг мөн эсэргүүцжээ. Улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж ахлагч Г.Баасандоржийн нүүрэнд цохиж гэмтээсэн байна.