Баян-Өлгий аймагт хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийж бусдыг залилах гэсэн хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, тус аймгийн Өлгий сумын 13-р багт байрлах “ПЕТРОВИС” ХХК-ний шатахуун түгээх станцад хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн байна. Тус шатахуун түгээх станцын ажилтан орлогоо тоолж, хүлээлгэж өгөхөд энэ хэрэг илэрсэн аж. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас хэргийг шалгаж, АА 9151121 серийн дугаартай 20 мянган төгрөгөөр гүйлгээ хийсэн этгээдийг хайж эхэлсэн гэнэ.