Өмнөговь аймгийн Даланзадгад сумд жигшмээр хэрэг гарчээ. Иргэд ноцтой хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Хэргийн талаар тодруулбал, 56 настай Э гэгч нь аравтай ач хүү, найм, есөн настай ач охиддоо зүй бусаар ханджээ. Тэр бээр өнгөрсөн арванхоёрдугаар сард хүүхдүүдтэй зүй бусаар хандаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангажээ. Өөрөөр хэлбэл, ач нарынхаа бэлэг эрхтэн, цээж, хөл гарыг илж оролдон хүчиндэхийг завдсан гэнэ. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас эл хэргийг шалгаж байна.