Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Цэрэндоржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд ногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээлээ. Д.Цэрэндорж нь өнгөрсөн оны аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө өс хонзонгоор Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хүргэн ах Г, нагац эгч О нарыг гэрт нь хэрцгийгээр хөнөөж, 47000 төгрөг дээрэмдсэн юм. Тэрбээр нагац эгч О-г хүлж, хутгаар хоолойн тус газар нь хатган тарчлааж хүчирхийлэн хөнөөгөөд байшинг нь шатаасан аж.