Сонгинохайрхан дүүргийн VI хороонд есөн хүний наймыг нь хутгалж хөнөөн, гэрийг нь галдан шатаасан хэрэгт холбогдуулж дахин хоёр хүнийг сэжиглэн, нэгийг нь саатуулсан талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээллээ. Онц ноцтой гэмт хэрэгт талийгаач эмэгтэй Б-гийн хамтран амьдарч байсан залууг шалгаж байсан.
Гэвч тэрбээр энэ хэрэгт холбогдолгүй хэмээн мэдүүлэг өгчээ. Мөрдөн байцаалтын явцад Я.Гансүхийн гэм буруутай нь тогтоогдоогүй учраас сулласан гэнэ. Түүнээс гадна энэ хэрэгт холбогдуулан уржигдар орой өөр нэгэн залууг саатуулжээ. Гэвч тэрбээр энэ хэрэгт мөн л холбогдолгүй гэж мэдүүлж, тухайн хэрэг гарах үед өөр газарт байсан гэжээ. Дээрх хоёр хүнээс гадна талийгаачийнхаар ирж, очдог бас нэг залууг эрэн сурвалжилж байгаа ч хаана байгааг тогтоож чадаагүй гэнэ.