Сэлэнгэ аймагт өнгөрсөн есдүгээр сараас хойш 11 удаа иргэдийн эд хөрөнгийг галдан шатаасан хэрэг гарсан билээ. Цагдаагийн ажилтнууд хоёр сар орчим эрэн сурвалжилж, гэм буруутай байж болох хүүхдүүдийг саяхан саатуулсан. Уг хэрэгт холбогдуулж тус аймгийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн таван хүүхдийг сэжигтнээр шалгаж байгаа бөгөөд тэд ч гэмт үйлдлээ хүлээж эхэлсэн талаар орон нутгийн цагдаагийн газрын эх сурвалжууд мэдээллээ.
Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Дархан-Уул аймгийн харьяат Х, Б нарын 1995-1997 онд төрсөн 13-15 настнууд үйлдсэн байна. Өдгөө 13 настай Б-г эцэг эхийн хяналтад батлан даалтад байлгаж буй бол, 14-өөс дээш настай дөрвөн хүүхдийг нь цагдан хориод байгаа аж. Тэд бүгд хойд эцгийн дарамт шахалтад амьдардаг, эцэг эхийн хараа хяналт сул байдаг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж цагдаагийн байгууллагынхан дүгнэж байна.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр холбогдогч хүүхдүүдийн нэг нь ойр дотнын хүндээ уг гэмт хэрэг үйлдсэн талаараа ярьснаас улбаалан тэднийг саатуулсан аж. Тэд цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед жүжигчин Жэки Чаны тоглосон “Цагдаагийн түүх” гэдэг кино аймгийн телевизээр гарсан бөгөөд уг кинонд хүүхд үүд цагдаагийнхныг эсэргүүцэн тэмцдэг, галдан шатаадаг үйлдэл гардаг. Үүнээс санаа авч айлын эд зүйл удаа дараа шатаасан” гэж ярьсан гэнэ.