Арван жилд нэг удаа болдог хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор манай улс анх удаа гадаад орнуудад байгаа монголчуудаа интернэтээр тоолсон юм. Энэхүү тооллогод монголчууд идэвх гүй оролцож байгаа талаар ҮСХ-ныхон мэдээлж байсан ч тооллогын сүүлийн өдрүүдэд бүртгүүлэх иргэний тоо нэмэгдсэн байна.
БНСУ-д албан бус тоогоор 200 орчим мянган монгол иргэн ажиллаж, амьдардаг гэдэг ч хууль бусаар ажиллаж байгаа иргэд тооллогод хамрагдсанаар баривчлагдана хэмээн эмээснээс тооллогод оролцохгүй байгаа талаар мөн мэдээлж байсан. Харин сүүлийн өдрүүдэд Солонгост интернэтээр бүртгүүлэх монголчуудын тоо мөн өссөн гэнэ. Интернэт тооллогын дүн ха раахан гараагүй ч зарим нэг сонирхолтой тоо эхнээсээ гарч байна.
Тухайлбал, интернэтээр иргэ дийг бүртгэх явцад 120-иод хүний регистрийн дугаар Монгол Улсын бүртгэлийн санд байхгүй байжээ. Тиймээс ҮСХ-ныхон энэхүү 120 гаруй иргэнтэй и-мэйлээр харилцаж, мэдээллийг нь тусгай санд хадгалав. Москва дахь Монголын ЭСЯ-ны мэдээлснээр тус улсад нийт 2000 монгол хүн тоолуулжээ. Тэдний 1947 нь оюутан, 565 нь визгүй иргэн.
Харин манай улсын 12 иргэн ОХУ-ын шоронд хоригдож байгаа нь тооллогын үеэр илэрчээ. Гадаадад байгаа мон голчуудын тооллогын мате риалыг одоогоор хянан боловсруулж, ирэх оны тавдугаар сард эцсийн дүн гарах юм байна.
Р.ЦЭЦЭГ