Найман шарга валютын зах дээр “Хуурамч доллар солиулахыг завдлаа” гэсэн мэдээлэл ирлээ. Энэ дагуу шалгахад “Ворлд порспер” ББСБ-ын эзэн, Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн Г ажил дээрээ байхад нь хар хүрэмтэй 27-30 орчим насны үл таних залуу 100-тын дөрван ширхэг дэвсгэрт солиулна гэж орж иржээ. Үүнийг хүлээн авсан иргэн Г “Энэ чинь хуурамч байна” гэхэд нэг ширхэг буюу 100 ам.доллараа аваад “Өөр газар шалгуулаад ирье” гээд гарч зугтжээ. Дээрх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.