“Анод” банкны удирдлагад холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд шалгаж дуусаад саяхан Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Гэвч хяналтын прокурор Х.Базаррагчаа мөрдөн байцаалт дутуу, зарим төрийн алба хаагчдын холбогдуулан шал гах шаардлагатай хэмээн даалгавар бичиж, хавтаст хэргийг УМБГ-т буцаажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр прокурорын даалгаварт Монголбанкны өмнөх удирдлагын багт ажиллаж байсан зарим хүнийг шалгах тухай тусгасан гэнэ. Цагдаагийн эх сурвалж “Анод”-ын хэрэгт холбогдуулан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг шалгаж байгаа гэсэн бол прокурорын эх сурвалж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг “Анод”-ын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд өгсөн юм.
Г.ОРЧЛОН