Арванхоёрдугаар сарын агаарын температурын арав хоногийн дундаж уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 25-41,4 градус, Эрээний нуруу, Монголын Дорнод тал, Алтайн Өвөр болон өмнөд говиор 8,5-14,9 градус, бусад нутагт 15-24,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1,2-12,7 градусаар хүйтэн, Увс, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговийн зарим, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр дунджийн орчим ба түүнээс 1,1-4,1 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 19-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Булнай, Тарвагатай, Хан Хөхийн нуруу, Идэр, Тэсийн хөндий мөн төв болон зүүн аймгуудын зарим газарт 12-18 градус, бусад нутагт 3-11 градус хүйтэн, шөнөдөө Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Булнай, Тарвагатайн нуруу, Дархадын хотгор, Идэр, Тэсийн хөндийгөөр 36-47 градус, уулархаг нутгаар 30-35 градус, бусад нутгаар 19-29 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын температур өдөртөө ихэнх нутагт 3-12 градус, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Дархадын хотгор, Идэр, Тэсийн хөндийгөөр 13-18 градус хүйтэн, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Алтайн Өвөр болон өмнөд говь, мөн Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 6 градус дулаанаас 2 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 21-32 градус, уулархаг нутгаар 33-39 градус, Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 40-50 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт Увс, Завхан, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-3 мм, Увсын Улаангом, Завханы Баянтэсд 3,1-3,6 мм орсон. Харин нутгийн 60 орчим хувьд хур тунадас ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас бага ба дунджийн орчим орсон.
12 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Увсын Давст, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянхонгорын Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Дашинчилэн, Сэлэнгийн Цагааннуур, Төвийн Баян, Эрдэнэ, Зуунмод, Баян-Өнжүүл, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дарьгангад 10,1-20 см, Орхон, Сүхбаатарын нийт, Архангай, Булган, Төвийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Дорнодын зарим сумдын нутгаар 5,1-10 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-20 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Салхины хурд түр зуур Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Жинст, Баянцагаан, Өвөрхангайн Баян-Өндөр, Хэнтийн Дархан, Дорнодын Халхгол, Матад, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Өмнөговийн Булган, Ханбогд сумдын нутгаар 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт ихэнх нутагт жиндүү хүйтэн байлаа.
- 12 дугаар сарын 10-ны байдлаар Увсын Давст, Түргэн, Говь-Алтайн Цээл, Эрдэнэ, Гуулин, Есөнбулаг, Баянхонгорын Баянхонгор, Бууцагаан, Бууцагаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Архангайн Түвшрүүлэх, Хангай, Хотонт, Өвөрхангайн Есөнзүйл, Өмнөговийн Булган, Дорноговийн Дэлгэрэх, Сайншанд, Эрдэнэ, Замын-Үүд, Айраг, Алтанширээ, Иххэт, Єргєн, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Халзанд зузаан цастайн улмаас цагаан зудархуу нөхцөл бүрдээд байна.
- Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 10-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) төлөгний амьдын жин дунджаар 40 кг, хурга 24 кг, борлон 30 кг, ишиг 19 кг, бяруу 150 кг, тугал 95 кг байна. Тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) төлөг 44 кг, хурга 31 кг, борлон 29 кг, ишиг 19 кг, бяруу 155 кг, тугал 104 кг, Говийн бүсийн (Дорноговь аймгийн Алтанширээ сум) борлон 36 кг, ишиг 26 кг жинтэй байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар