Дорнод аймгийн Матад сумын нутагт байх “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны XIX талбай дахь цахилгаан дамжуулах 10, 15 кВт-ын шугам махчин шувуудын эрлэг болж буй талаар Монголын шувуу хамгаалах төвийнхөн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Тэд “Энэ талбайг аалзны тор шиг бүрхсэн шугамууд хамгаалалтын ямар ч тоноглолг үй учраас нүүдлийн шувуудын хувьд оршуулгын газар болоод байна. 339 шон дагуу буюу долоон км газраас хүчдэлд цохиулан үхсэн 161 шувууны сэг зэм илр үүлж, баримтжуулсан” гэсэн юм. Үүнээс улбаатайгаар цахилгаан дамжуулах шугамыг байгальд хэрхэн ээлтэй болгох, гадаадынхан яаж шийддэг, нүүдлийн шувуудыг энэхүү эрсдэлээс ямар аргаар хамгаалах талаарх хэлэлцүүлгийг иргэд цахим орчинд эрчимтэй өрнүүлсэн. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга эл асуудалтай холбоотойгоор ойрын хугацаанд хэрэгж үүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав. Шувуудад хамгийн аюултайд тооцогддог зургаа, 10, 15 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нийслэлд 2773 бий гэнэ. Эдгээрийг хуванцар бүрхүүлтэй болгож, шувуу үргээгч байршуулах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс энэ ажлыг хариуцсан аж ахуйн нэгж үүдээр хийлгэх хүсэлтийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д нийслэлийн Байгаль орчны газраас хүргүүлжээ. Түүнчлэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг аюулгүй, байгальд ээлтэйгээр шийдэх нөхц өлийг холбогдох байгууллагуудын байгаль орчны менежментийн төл өвл өгөөнд тусгуулахаар төлөвлөсөн байна.