Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.11.30/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан уг асуудлыг хэлэлцэж, хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдэлд санал нэгдсэн байна.
Ерөнхийлөгч 2021 оны улсын төсвийг цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй хэмээн үзсэн юм.