Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавируст халдварын хоёр тохиолдол илрээд буй. Тодруулбал, халдвар авсан иргэн энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинаар Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон. Улмаар таван настай хүүдээ халдвар тараасан нь тогтоогдсон юм. Тус иргэн нь халдвартай нь батлагдан ХӨСҮТ-д эмчлүүлж буй бариач эмэгтэйн ойрын хавьтал байжээ.
Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байна. Ингэхдээойрын хавьтлын 52, 2 дугаар хавьтлын 103 гаруй иргэнийг олж тогтоогоод байгаа ба түргэвчилсэн шинжилгээг авч байгаа аж.
Батлагдсан 2 өвчтөнийг ХӨСҮТ-д эмчлэх ба зөөвөрлөх бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор тэднийг суманд нь тусгаарласан ба биеийн байдал нь хэвийн, ямар нэг зовуурьгүй байгаа аж.
Архангай аймаг руу ЗӨСҮТ-өөс Сэлэнгэ аймагт ажиллаж байсан авто лабораторийн мэргэжлийн баг ирж байна.