Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 4176 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод гурван тохиолдол бүртгэгдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал байна. Улаанбаатар хотод нийт 63 батлагдсан тохиолдол болж байна.
Харин Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус аймагт нийт 148 болж байна. Дархан-Уул аймагт хоёр, Орхон аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ" гэв.