Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Оном сан”-гийн эрдэмтэн, судлаачидтай цахимаар хоёр удаа санал солилцжээ.
Улсын онцгой комисст эрдэмтдээс бодлогын зөвлөмжүүдийг ирүүлсэн байна. Судлаачид одоогоор Монгол Улс дотооддоо “Ковид-19” халдварыг авсан, тус цар тахлын олон улсын судалгааны байдал, үр дүн, арга тактик, эм, эмчилгээний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэрэг зургаан чиглэлийн 180 гаруй хуудас арга зүйн зөвлөмжийг цахимаар ирүүлээд буй аж. Цахим хуралд Япон, БНСУ, Австрали, АНУ, Тайвань зэрэг улсад амьдарч, ажиллаж байгаа монгол эрдэмтдийн төлөөлөл оролцжээ.
Хуралд:
- Оном сангийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар,
- Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Наранжаргал,
- Анагаах ухааны доктор, профессор, халдварт өвчин судлаач, хүний их эмч Я.Дагвадорж,
- Биологийн ухааны доктор, молекул биологич Э.Анир,
- Биологийн ухааны доктор, эм судлаач Б.Дэлгэрбат,
- Анагаах ухааны магистр, халдварт өвчин судлаач, хүний их эмч Ж.Ганболор,
- Анагаах ухааны доктор, дэд профессор, Халдварт өвчин судлаач, хүний их эмч Г.Зулхүү,
- Анагаах ухааны доктор, дэд профессор, Вирус судлаач, хүний их эмч М.Алтанхүү
- Биологийн ухааны доктор, дэд профессор, генетикч О.Одгэрэл
- Биологийн ухааны доктор, эм судлаач, биотехнологич Б.Дэлгэрбат
- Анагаах ухааны магистр, лабораторийн эмч Р.Бишгүүрмаа зэрэг эрдэмтэн, судлаач оролцож санал, зөвлөмж өгсөн юм.
“Оном сан”-гийн удирдлага болон эрдэмтэн, судлаачдадаа Монгол хүний эрүүл мэнд, амь нас, улс орныхоо эрх ашигт тулгамдаж байгаа асуудалд үнэтэй санал, зөвлөмжөө өгч буйд Шадар сайд Ч.Содбаатар талархал илэрхийллээ.