“Ковид 19” цар тахалтай холбогдуулан Төв аймгийн Шүүхийн тамгын газраас хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Төв аймгийн Цагдаагийн газар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран Цагдан хорионы санал болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хурлыг “Zoom” программ ашиглан онлайнаар явуулж байна. Улмаар 2020 оны дөрөвдүгээр сараас хойш Төв аймгийн Прокурорын газраас цагдан хорионы санал 180, Цагдаагийн газраас зөрчил хянан шийдвэрлэх материал 607 хүлээн авч бүгдийг онлайн хурлаар шийдвэрлэжээ. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн Газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хөл хорио тогтоосноос хойш буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Баян суманд байрлах Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх газраас архины албадан эмчилгээг дуусгавар болгох 32 хүсэлт ирүүлснийг, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Прокурорын байгууллагаас ирүүлсэн цагдан хорионы санал тав, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны материал гурвыг хүлээн авч онлайнаар хуралдаанаар шийдвэрлэлээ.