Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний 11:00 цагаас хойш ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод аймагт лабораториудад 3301 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 6, Сэлэнгэ аймагт 20, Дорноговь аймгийн Айраг суманд 1, улсын хэмжээнд нийт 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Дархан, Орхон, Говьсүмбэр аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.