Хүүхдүүд ахуйн хэрэглээний хий хэрэглэн мансуурсан хэрэг энэ сард цагдаагийн байгууллагад дөрөв дэх удаагаа бүртгэгджээ. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт Налайх дүүрэгт гурван хүүхэд мансуурч байгаад баригдсан гэнэ. 14 настай тэдгээр хүүхэд өмнөх өдөр нь мансуурч байгаад баригдсан дөрвөн хүүхдийн найзууд байжээ.
Хүүхдүүдийн хоёр нь Орхон аймаг, Налайх дүүргийн хооронд ирж очин амьдардаг гэнэ. Тэд цагдаагийнханд “Эрдэнэтэд байдаг ах нар мансуурахыг зааж өгсөн. Өмнө нь 2-3 удаа мансуурч байсан” хэмээн мэдүүлэг өгчээ.
Г.ОРЧЛОН