Монгол Улсын Ерөнхийл өгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Европын хэмжээнд эрэн сурвал жилж баривчлах тог тоолыг ХБНГУ-ын Холбооны шүүх, прокурорын газраас гаргасны дагуу Европын холбооны гишүүн орон болгон түүнийг ямар нэгэн байдлаар боломж олдвол баривчлахад бэлэн бай жээ.
Гэхдээ англичууд шиг дипломатын хал дашгүй дархан эрхэнд нь бүдүүлгээр халдаж, хуурч мэхлэх замаар биш, энэ нөхрийг Монголын дипломат бус жирийн иргэн Б.Хурц гэдэг статустай байхад нь л баривчлах байсан болов уу. Англичууд энд зүгээр жирийн нэг Б.Хурцад биш Монголын дипломатын дархан эрхэнд халдсан бо лохоор энэ сарын 15-ны өдөр Лондоны Вестминстерт болсон шүүх хурал ирэх оны нэгдүгээр сарын 5 хүртэл хойшлогдлоо. Болж өнгөрсөн шүүх хуралд Б.Хурцыг төлөөлж Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ХЗДХЯны Төрийн нарийн бичгийн дарга, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
Английн талаас Гадаад харилцаа, хамтын нийгэмлэгийн яам (ГХХНЯ)-ны өндөр албаны хүмүүс оролцсон нь хэлэлцэх асуудал тун ээдрээтэй байсныг харуулж байгаа юм. Б.Хурцыг хэрхэн баривчилс ныг өдий болтол хаана хаанаа нууж байлаа. Чухам юу болсныг Английн зарим хэвлэлд бичсэнийг үзвэл 2010 оны аравдугаар сарын 5-ны өдөр Лондоны “Хитроү” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан ОХУ-ын далбаатай онгоц руу Английн Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаны ажилтнууд дайран орж, Их Британийн ГХХНЯ-ны урилгаар тус улсын Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны удирд лагуудтай хамтын ажиллагааны асуудлаар хийх албан ёсны уулзалтад оролцохоор очсон Б.Хурцыг баривчилсан байна.
Яг энэ үйлдэл нь олон улсын эрх зүйн хэм хэм жээг ноцтой зөрчсөн бо лохыг шүүх хурал дээр Б.Хурцын өмгөөлөгч Алан Жонс тайлбарлаж, үүний гээ гэр чүүдийн мэдүүлгээр нотолс ныг анзаарах хэрэгтэй болов уу. Гэрчүүдийн ярианаас ээдрээтэй олон зүйлийн учиг хөвөр чээ.
Тухайлбал Монгол Улсаас ИБУИНВУ-д суу гаа Элчин сайд Б.Алтангэрэл 2010 оны наймдугаар сарын 31-ний өдөр тус улсын ГХХНЯ-ны төв байранд очиж, Алс Дорнодын группийн дэд захирал, хатагтай Кэрин Рохслертэй уулзан Б.Хурцын Англи улсад хийх албан айлчлалын хүрээнд зохион байгуулах уулзалтуудын талаар ярилцсанаа шүүхэд мэдүүлжээ.
Мөн тус яамны Алс Дорнодын груп пийн Монголын асуу дал хариуцсан мэр гэжилтэн Патрик Хоккинстэй 2010 оны есдүгээр сарын 7, 9, 13, 16-ны өдрүү дэд утсаар холбогдон ноён Б.Хурцын айлч лал, хийг дэх уул зал туудын талаар ярилцаж бай сан байна. Энэ нь эдүгээ Б.Хурцыг албан айлчлалаар Англид ирээгүй, тийм болохоор дипломатын халдашгүй дар хан эрхэнд нь халдсан хэрэг биш хэмээн Английн тусгайнхны өгүүлж буй нь худлаа болохыг баталгаажуулж буй юм.
Үүнээс гадна Б.Хурцыг Англи улсад хуурч ав чран баривчлах ажиллагаанд тус улсын ГХХНЯ оролцсон болохыг баттай нотлох баримт ч гарч иржээ. Энэ нь 2010 оны есдүгээр сарын 6-нд Монгол Улсын ҮАБЗ-ийн төлөөлөгч Их Британиас Монгол Улсад суу гаа Элчин сайд Диксонтой Улаан баатарт уулзан, хоёр улсын ҮАБЗ-ийн хооронд харилцаа тог тоох зорилгоор ноён Б.Хурцыг Англи улсад албан ёсны айлч лал хийх гэж байгааг дуул гахад Элчин сайд дэмжиж, айлч лалыг хамт ран зохион бай гуулахаа мэдэгдэж байсан байна.
Гэтэл хачирхалтай юм болж Элчин сайд Диксоны туслах нь Б.Хурцыг тэдэн сарын тэдний өдөр Англид айлчлах нь гэдгийг ГХХНЯ-даа дамжуулсан төдийгүй мөн уг мэдээллийг Яам нь Английн Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албаны ажилтан Жэфри Кэохт уламжилсан болохыг шүүх хурал дээр Ж.Кэохт өө- рөө нотлон гэрчилсэн байна. Дээрх хөдөлшгүй баримт, нотолгоо, гэрчүүдийн мэдүүлэг гарч ирснээр шүүх ажиллагааг хойшлуулахаас аргагүйд хүрсэн юм билээ. Эл шүүх хурлаар Б.Хурцыг ХБНГУ-ын Холбооны шүүх, прокурорын байгуул лагаас тавьж буй хүсэлтийн дагуу тус улсад шилжүүлэх үү, эс бөгөөс Монгол Улсад нь буцааж өгөх үү гэдгийг л шийдэх учиртай юм.
Гэтэл өөрсдөө “фаакталснаар” яах аргагүй олон улсын тогтсон хэм хэмжээг зөрчсөн гэх аюулд унаад байна. Английн ГХХНЯ-наас өөрийн дип ломатуудын гаргасан алдаатай үйлдлийг ухаарч 2010 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсад суугаа Элчин сайд Диксоныг яаралтайгаар бүрмөсөн эгүүлэн татсан бөгөөд энэ тухайгаа Монгол Улсын ГХЯ-нд ирүүлсэн ноотдоо “Ноён Элчин сайд Диксон Элчин сайдын үүрэг, чиглэлээ биелүүлээгүй тул эгүүлэн татлаа” гэжээ. Монгол Улсад томилогдож ирээд дөнгөж л жил гаруй болоод буцаж буй эрхэм Диксон Б.Хурцыг л “агнах” ганц даалгавартай ирээд түүнийгээ “онц” гүйцэтгээд яаралтай буцсан юм биш байгаа.
Эс бөгөөс Английн ГХХНЯ үнэ хээр алдаа гаргаснаа ухамсарлан түүнийг эгүүлэн татав уу, нөгөө талаар Монгол Улс ноён Диксоныг олон улсын хэмжээнд тааламжгүй этгээд буюу “персона нон грата” хэмээн зарлаж нутаг дэвсгэрээсээ хөөж гаргахаас өмнө урьтав уу гээд олон асуулт урган гарч эхэллээ. Магадгүй Английн тагнуулын тусгай даалгавартай (Б.Хурцыг баривчлах) ажилтанг Монгол Улсад Элчин сайдаар томилж, эл бүх үйлдлийг гүйцэлдүүлэх зорилгоор ирүүлсэн байж болох нь ч эндээс харагдаж байна. Юутай ч дараагийн шүүх хурлын зорилго өөрчлөгдөж Б.Хурцыг ХБНГУ-д шилжүүлэх үү, болих уу гэдэг асуудлыг бус, харин Английн хууль хяналтынхан Б.Хурцыг баривчлахдаа олон улсын эрх зүйн хэм хэм жээ, дипломат ёс жаягийг ноц тойгоор зөрчсөн, эсэхийг тогтооход чиглэхээр болчихлоо.
Үүнээс гадна бас нэг ноцтой “фаакт” бол олон улсын эрх зүйгээр дипломат байтугай энгийн паспорт эзэмшигч иргэнийг баривчлан саатуулахдаа холбогдох дип ломат төлөөлөгчийн газарт нь да руй мэдэгдэх ёстой билээ. Гэтэл англичууд Б.Хурцыг баривчилсан тухайгаа Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэлгүй гурав хонуул сан явдал ч шүүх хурлын гадуур өнгөрөхгүй биз ээ. Б.Хурц Их Британийн хууль хянал тын байгууллагын ажилтнуудын гарцаа гүй тавьсан урхинд орж, хууль дүрмээ мэддэгг үй эрх мэдэлтнүүдийн (өөрийн улсын ч ялгаагүй) зо лиос болсон байна.
Англи улсад зорчих виз мэдүүлж нөхрийнх өө шүүх хуралд оролцох хүсэлт тавьсан Б.Хурцын бие давхар, гурван хүүхэдтэй эхнэрт нь хүртэл татгалзсан хариуг Английн тал өгсөн нь үнэн атал хэвлэл мэдээллийнхэнд болохоор ийм юм огт болоогүй ээ гэсэн тайлбар өгч байгаа нь хачир халтай. Энэ бүхний эцэст Б.Хурцын асуудал хоёр улсын хоорондын харилцаанд сэв суулгалг үй шийдэгдэх биз ээ.