Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хамрах хүрээг богино хугацаанд зогсоох, хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд сайд нараас гадна нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын удирдлагууд оролцож байна.