Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг 2020 оны арванэгдүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Гэхдээ дээр дурдсан хугацаанд Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөн халдваргүйжүүлэлтийн өндөржүүлсэн дэглэмийн дор хэвийн үргэлжилж, хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлт хийж буй гэнэ. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин байна. Үүнээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн ачсан 38 машин нь гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хатуу хамгаалалтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү ирж буй гэнэ. Мөн 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулж, 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг шинээр байгуулсан талбайд шилжүүлэн ачилт хийлгэж гаалийн бүрдүүлэлтийг хийж байхаар төлөвлөжээ.