“Монголын уул уурхайд хөрөнгө оруулна” гэж хүмүүсийг залилж, арван сая долларын хохирол учруулсан Японы “Гүробаруайзү” компанийн захирлын цогцос Хоккайдо арлын ойролцоох газарт машин дотроос нь олджээ.
Машинд ямар нэгэн зүйл шатаасан ул мөр байсан тул Японы Цагдаагийн газраас түүнийг санаатайгаар угаартан амиа хорлосон хэмээн үзэж байгаа аж.
“Гүробаруайзү” компани 2008 оноос эхлэн Монголын уул уурхайд хөрөнгө оруулна, хүнд механизм нийлүүлнэ хэмээн мэдээлж, голдуу өндөр настай 100 хүнээс арван сая доллар залилан авсан хэрэгт холбогдсон юм.
Компанийн захирал цагдаагийн газарт байцаагдаж байсан бөгөөд энэ сарын эхээр компаниа дампуурсан хэмээн зарлажээ.
С.Од