“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэсэгчилсэн хөл хорио тогтоож, Улаанбаатараас орж, гарах хөдөлгөөнийг энэ сарын 14-нийг дуустал хааж, шат шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох Улсын онцгой комиссын шийдвэр гараад буй. Банкны салбарынхан ч цар тахал тархахаас урьдчилан сэргийлж, цагийн хуваариа багасгажээ. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк хэрэглэгчдэдээ хандаж, зарим салбараа түр хаах болсноо мэдэгджээ. Мөн Хаан банкныхан ажиллах цагийн хуваариа шинэчилж, зарим салбараа түр хаав. Арилжааны бусад банкныхан ч иргэдэд үйлчлэх цагийн хуваариа өөрчилж 09.00-14.00, 09.00-16.00 цаг болгосон байна.