“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд Эрх зүйн хөтчийн булан нээжээ. Нээлтийн үеэр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургагч багш нар болон 23 агентлагийн эрх зүйн хөтөч, баг, сургуулийн нийгмийн ажилтнууд, 20 гаруй сумын ЗДТГ-ын эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтүүдэд “Эрх зүйн хөтчийн мэдвэл зохих хууль,тогтоомжийн хэрэглээ”-ний талаарх 16 цагийн давтан сургалт зохион байгуулсан гэнэ. Эрх зүйн хөтчийн буланг нээснээр тус аймгийн иргэд өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээний талаарх болон хууль зүйн анхан шатны мэдээлэл, зөвлөгөөг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран www.e-khutuch.mn, www.legalinfo.mn зэрэг цахим хуудсууд ашиглан үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм.