Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг томилгоожуулах, бүрэлдэхүүнийг чадавхжуулах” цогц сургалт Архангай аймагт эхэллээ.
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэгт ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд багтан ажиллаж байна.
Хоёр өдөр үргэлжлэх онол, дадлага хосолсон сургалтад аймгийн ЗДТГ, МХГ, ОБГ, ЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд, холбогдох ажилтан, алба хаагчид хамрагдаж байгаа юм.