УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооноос сонгон шалгаруулалт, томилгооны сонсгол зохион байгуулсны үндсэн дээр Х.Мөнхзул, Б.Энхболд, Г.Нарантуяа, Ж.Хунан, Д.Сүнжид нарын таван хүнийг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлсэн.
Энэ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүнээр томилох эсэхээр санал хураалт явууллаа.
Санал хураалтын дүнгээр Д.Сүнжидийг 65 хувийн саналаар, Г.Нарантуяаг 65 хувийн саналаар, Б.Энхболдыг 67.5 хувийн саналаар, Х.Мөнхзулыг 60 хувийн саналаар, Ж.Хунанг 57.5 хувийн саналаар ХЭҮК-ын гишүүнээр томилохыг тус тус дэмжлээ.
Харин ХЭҮК-ын Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахад шаардлага хангах хүн байгаагаагүй аж. Тиймээс сонгон шалгаруулат явуулах үүрэг бүхий Ажлын хэсэг уг орон тоонд тэнцэх хүнийг санал болгох боломжгүй гэж үзжээ.