Дорнод аймгийн Халхгол сумаас их буу минометын сум олдсон гэх дуудлага иргэдээс ирүүлжээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан шуурхай ажиллаж, мэргэжлийн байгууллагаас тусламж авч, байлдааны бууны сумыг аюулгүй болгожээ. Энэ ажлыг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан гүйцэтгэжээ. Өмнө нь иргэд байдлдааны сум олоод цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй дураараа тээвэрлэснээс болж хүний амь эрсдэж, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг цөөнгүй бүртгэгдэж байсан билээ.