Нийслэлийн нутаг дэвсгэрээс өчигдөр хоёр автомашин алга болсон хэрэг цагдаагийнхан бүртгэжээ. Одоогоор машин хулгайлсан гэмт хэрэгтнүүдийг олоогүй байна. Иргэн Б-г Чингэлтэй дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгэн Мини маркет орох зуурт гэмт этгээд “Honda Fit” загварын машинд нь түлхүүр тааруулан унаад явчихсан байж. Энэ хэрэг өчигдөр гэгээн цагаан өдрөөр буюу 12.00 цагт гарсан гэнэ. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутгаас “Toyota Carina” маркийн машин алдагджээ. Хулгайч эзнийг нь гэртээ орсон багахан хоромд амжиж машиныг авч одсон гэнэ. Цагдаагийнхан хэрэгтнүүдийг олохоор ажиллаж байна.